Тэмдэглэл
ElevenLabs v4-т style, speed ажилладаггүй
ElevenLabs-ийн баримт бичигт eleven_v4 ба eleven_v4_turbo загварууд хоолойн тохиргооноос
зөвхөн stability, similarity_boost хоёрыг дэмждэг гэж заасан. style,
speed хоёр эдгээр загварт нөлөөлөхгүй.
Асуудал нь API-д style эсвэл speed явуулахад алдаа гардаггүй. Хүсэлт амжилттай
буцдаг тул тохиргоо ажиллаж байна гэж бодоход амархан. Бид ч гэсэн дубын тохиргоондоо style
өгсөөр байгаад баримт бичгийг дахин уншихдаа л анзаарсан.
Оронд нь юу хийх вэ
- Сэтгэл хөдлөлийг аудио тагаар өг. Мөрийн өмнө
[whispers],[crying],[warm]гэх мэт нэг таг бич. Нэг мөрөнд олон таг холивол үр дүн тогтворгүй болдог. - stability-г тааруул. Бага утга илүү уран илэрхийлэлтэй, их утга илүү тайван уншдаг. Хүчтэй мөрөнд 0.30–0.35, зөөлөн мөрөнд 0.45–0.50 орчмоос эхэлж туршаарай.
- Хурдыг текстээр удирд. Мөр урт байвал богиносго. Яг цагт таарах ёстой бол эдит хийхдээ дууны хурдыг бага зэрэг өөрчил.
- Мөр бүрийг 2 удаа үүсгэ. Нэг текст ч гэсэн авалт бүр өөр сонсогддог. Сайныг нь сонгоход хамгийн их ялгаа гардаг.
Эх сурвалж: ElevenLabs, Eleven v4 баримт бичиг (2026-11-17-нд уншсан).